Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
EasyPhoto болон  www.easyphoto.mn нь “Тод Хангай ” ХХК-ны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь дээрх цахим хуудсаар фото зураг, альбом угаалгаж үйлчлүүлэх, хувийн зургийгтодорхой хугацаагаар хадгалах, нууцлах, хамгаалах, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
        Хэрэглэгч тухайн вэб сайтаар үйлчилгээний захиалга өгч худалдан авалт хийхээс өмнө, үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрч, баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
        Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “Тод Хангай ” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
         www.easyphoto.mn вэб сайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой

2. НУУЦЛАЛЫН ТУХАЙ
EasyPhoto нь нууцлал өндөр цахим хуудас болно. Таны хувийн зургууд хэвлэлтэнд орсны дараа автоматаар устаж алга болно, хадгалагдахгүй, бусдад дэлгэгдэхгүй, худалдагдахгүй, түрээслэгдэхгүй.
EasyPhoto нь хэрэглэгчийн мэдээллийг дараах төрлөөр цуглуулна.
        Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болох овог нэр, хаягийг бүртгэнэ.
        Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд зарим мэдээлэл буюу тухайн захиалагч хаанаас хандаж байгаа IP хаяг, операторын систем, браузерын төрөл зэрэг нь автоматаар хадгалагдана.

3. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
EasyPhoto –р үйлчлүүлэхийн тулд хэрэглэгч өөрийн энгийн мэдээллээр бүртгүүлж гишүүн болох ёстой. Үүнд:
        Овог нэр
        Баталгаат е-майл хаяг
        Утасны дугаар
        Альбомонд тавигдах нэр, тэмдэглэгээний дижитал текстен агууламж
        Хэрэглэгчийн нэр, нууц үгийг хэрэглэгч өөрөө сонгох үүрэгтэй. Хэрэв хэрэглэгч бусдад нууц үгээ санаатай болон санаандгүй өгсөн бол EasyPhoto хариуцахгүй ч хэрэв хэрэглэгч өөрөө хүсвэл бид нууц үгийг  сольж болно.
        EasePhoto нь цаашид үйлчилгээний чанар сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах зорилгоор хэрэглэгчээс тухайн цахим хуудсаар үйлчлүүлэхдээ олсон туршлага, хувийн сонирхол зэргийг асуух болно.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧ
        Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Тод Хангай ” ХХК-ны өмч бөгөөд энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно
        Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
        Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
        Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
        Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.4.6 Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх эрхтэй.

ТАВ. ХҮРГЭЛТ
        Бүх бараа бүтээгдэхүүнийг компанийн хүргэлтийн ажилтан хүргэнэ.
        Хүргэлт хот дотор ачааллаас хамааран 1-3 өдөрт, хөдөө орон нутагт ажлын 2-5 хоногт багтан хийгдэнэ.
        Хүргэлт өдөр бүр 09:00-21:00 цагийн хооронд хийгдэнэ.
        Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бөглөх үүрэгтэй ба хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяган дээрээ байх шаардлагатай.
        Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна.
        5.6 Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүхээс харах боломжтой.

ЗУРГАА. БАРИМТЖУУЛАЛТ
        Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэнэ.
        Хэрэглэгч барааг санхүүгийн тамга бүхий баримтын хамт хүлээн авна.6.3 Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн баталгаа болно.

ДОЛОО. ЗАХИАЛГА БУЦААХ
        Хэрэглэгчийн захиалсан зураг цахим хуудсан дээр Чанаргүй гэж заагаагүй тохиолдолд өөр үр дүнтэй, чанарын шаардлага хангахгүй хэвлэгдсэн бол хэрэглэгч буцааж болох ба төлбөрийг ажлын 5-10 хоногт         100% буцааж шилжүүлнэ.