Гэрэл зургийн түүх, Гэрэл зураг гэж юу вэ

By : Super User
2017-05-10

ГЭРЭЛ ЗУРГИЙН ТҮҮХ


Гэрэл зураг нь хэд хэдэн технологийн нийлбэр юм. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гайхамшгийн нэг болох гэрэл зургийн түүхэртний Арабын физикч, математикч, эмч, филисофич Ибн-Аль-Хайсамын нэртэй салшгүй холбоотой. Дундад зууны Европт Альхазен хэмээн алдаршсан тэрээр 965 ондтөрж 1039 онд өөдболсон ба тухайн үеийнхээ хамгийн өндөр боловсролыг эзэмшиж, гэрэл, гэрлийн туяаны тухай тодорхой бүх л мэдэгдэхүүнийг тусгасан оптикийн тухай шинжлэх ухааны үгүүллээ бичжээ. Тэр үед гэрэл зургийн талаар ямар ч ойлголт байхгүй байсан боловч чухам энэ эрдэмтэн гэрэл зургийн аппарат маягийн зүйл хийсэн нь өнөөгийн бидний сонирхлыг ихэд татдаг. Үүний тулд тэрээр жирийн 1 хайрцагавч 1 талд нь цоолж нүх гаргаад түүнийхээ өмнө хэд хэдэн лаа асаажээ. Нүхний эсрэг талд цулгай дэлгэц буюу самбар байрлуулахад уг дэлгэц буюу самбар дээр лаануудын доош харсан дүрс гардаг болохыг нээжээ. Ийнхүү Ибн-Аль-Хайсам 200 жилийн дараа харанхуй каамер хэмээх нэр хүртсэн зүйлийг нээсэн хийгээд энэ нь түүний хийдэг ердийн туршилтуудын 1 байсан тул өөрийн нээлтэндээ төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон бөгөөд Европ тив үүнийг 200 жилийн дараа олж мэджээ.


ГЭРЭЛ ЗУРАГ ГЭЖ ЮУ ВЭ


Гэрэл зураг авалт нь гэрэл зургийн хальс эсвэл электрон зураг-мэдрэгч зэрэг цацаргалт мэдрэмтгий зүйлс дээрх цацаргалтыг буулгаж авах замаар зураг үүсгэх практик, шинжлэх ухаан, мөн урлаг юм. Линз нь ямар нэг обьек тоос ялгарах эсвэл тухайн обьект дээр тусаад хугарсан гэрлийн цацрагийн фокусыг тааруулан, камерын дотор байрлах гэрэл мэдрэмтгий гадарга дээр бодит дүрс болгон буулгахад ашиглагддаг. Улмаар электрон дүрс мэдрэгч нь дүрсийг пикселийн нарийвчлалаар буулган, боловсруулж дижитал файл хэлбэрээр хадгалдаг. Зураг, видео хэлбэрээр хадгалагдсан дижитал файлыг зургийн аппаратнаас шууд үзэх, компьютерлуу хуулах, дэлгэцээр харуулах буюу студид угааж, принтерээр хэвлэн ашиглаж болдог. Фото зургийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнест өргөнөөр ашиглахын зэрэгцээ урлаг, уранбүтээл, харилцаа холбооны зорилгоор түгээмэл ашигладаг.


Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/History_of_photography