Гэрэл зургийн төрөл

By : Super User
2017-05-10

Хар цагаан зураг

Бүх гэрэл зураг эхэндээ хар, цагаан байсан.  Одоо үед камераар хар, цагаан зураг дарж болохоос гадна зөвхөн хар, цагаан зураг дардаг камер ч байдаг. Мөн зураг засварлах програмуудад хар, цагаан болгох үйлдлүүд байдаг,

Өнгөт зураг

1903 онд авсан өнгөт зураг байдаг. Тухайн үед тусгай төхөөрөмж ашиглан, маш удаан хугацааны туршид зургийг бүтээж, хэвлэдэг байсан. Өнгөтөөр зураг авах боломжийг 1840 оны үеэс судалж эхэлсэн. Эхэн үед өнгөт зураг гэрэлд цохигдох, их хугацаа шаардах гэх мэт сул талтай байсан. 1855 онд физикч Жэймс Клерк Максвелл гурван үндсэн өнгийг тусгаарлах зарчмын талаар судалгаа гаргасан бөгөөд 1861 онд энэ зарчмын дагуу анхны өнгөт зургийг авсан. Максвеллулаан, ногоон, цэнхэр шүүлтүүр ашиглан 3 ширхэг хар, цагаан зураг авч, дараа нь нийлүүлэх замаар өнгөт зураг гаргаж авах санаа гаргажээ. 1860-аад оны сүүлээр Луйс ДукосдуХаурон өнгөт зураг хэвлэх аргийг нээсэн.
Улмаар хальс хийж зураг дарах камер бүтээгдэх болж 1935 он гэхэд Кодак өнгөт хальсыг нэвтрүүлсэн. Үүнтэй төстэй хальсыг Агфа 1936 онд бүтээжээ. 1963 онд Поларойд компани зураг дарсны дараа 1-2 минутын дотор хэвлэн гаргах камер гаргасан байна. 1995-2005 оны хооронд дижитал камер хэрэглээнд хүчтэй нэвтрэх болсон.

Дижитал гэрэл зураг


1981 онд Сони компани энгийн хүмүүс ашиглаж болох анхны хагас дижитал камерыг худалдаанд гаргасан. Мавика хэмээх энэ хүү камер нь дүрсийг дискэнд хадгалдаг байсан бөгөөд дискэндээр хадгалагдсан дүрсийг дэлгэцээр харах боломжтой байсан. 1991 онд Кодак анхны дижитал камер болох DCS 100-г гаргасан. Энэ камер өндөр үнэтэй байсан хэдий ч сэтгүүлч, мэргэжлийн гэрэл зурагчид өргөнөөр ашиглаж эхэлсэн байна.
Дижитал камер нь электрон дүрс мэдрэгч ашиглан дүрсийг электрон дата болгон хадгалдаг бөгөөд өмнөх үеийн камеруудаас ялгаатай нь зураг угаах гэх мэт химийн процесс ашигладаггүй юм. Дижитал зургийг төрөл бүрийн янзалж, өөрчлөх боломжтой. Өнөөдөр дэлхий даяар дижитал камер болон ухаалаг гар утас ашиглан зураг авах болсон билээ.

Нийлэг гэрэл зураг


Нийлэг гэрэл зураг нь компьютер орчинд авах зураг бөгөөд зураг авалт нь бодитоор зураг авч байгаа мэт загварчлагдсан байдаг. Дижитал ертөнцөд дижитал зураг авалт хийх нь бодит ертөнцөд зураг авах хэмжээ, хязгаарыг давах боломжийг бий болгосон.


Эх сурвалж: https://en.wikipedia.org/wiki/History_of_photography